“Спортоор эрүүлжье” зорилтот хандивын аянд нэгдэж хандив өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-02 12:06:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын “Эрүүл мэнд, спортын цогцолбор”-т фитнесийн тоног төхөөрөмж авах “Спортоор эрүүлжье” зорилтот хандивын аянд  Аж ахуй, үйлчилгээ, дулаан, сан /ААҮДСА/-гийн албаны хамт олон нэгджээ.


Улмаар тус аянд зориулж 465 мянган төгрөгийн хандивыг “Эрүүл мэнд, спортын цогцолбор”-ын дарга Т.Хуланд гардуулан өглөө. Хандивын аян хоёрдугаар сарын 25-ны өдөр хаагдсан ч ААҮДСА-ны хамт олон “Иргэний нисэхийн салбарын ажилтнуудынхаа эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалт болгож бүтээн байгуулсан шинэхэн спорт цогцолбортоо хөрөнгө оруулалт хийнэ” хэмээн ийнхүү мөнгөн дэмжлэг үзүүлжээ.


2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 43 дугаар тогтоолын дагуу төсвийн хөрөнгөөр фитнесийн тоног төхөөрөмж худалдан авах боломжгүй болсон. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүр дотоод нөөц бололцоогоо дайчлан, цар тахлын эсрэг дархлаагаа сайжруулж, бие бялдраа хөгжүүлэх үүднээс хамтдаа зүтгэж, нэг нэгнээ дэмжихийг спортод элэгтэй нийт ажилтан, албан хаагч, хамтран ажиллагч байгууллагууддаа уриалж, хандивын хайрцгийг алба нэгжүүдээр аялуулсан юм байна.

Связанные новости