Хамгийн эрэлттэй 10 мэргэжлийг тодорхойлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-03-02 13:10:14

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн санхүүжилтээр анх удаа хийсэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгааны дүгнэлтээр тус аймагт 2022-2024 онд хамгийн эрэлттэй арван мэргэжлийг тодорхойлжээ.

Уул уурхай, төмөр зам, худалдаа, үйлдвэрлэл, барилгын туслах ажилтан, оператор, хүнд даацын дугуйны засварчин, хүнд машин механизмын операторчин, туслах малчин, бойны ажилтан зэрэг ажлын байрны эрэлт хамгийн их байгаа аж. Тиймээс эдгээр ажлын байранд ажилтан бэлтгэн нийлүүлэх чиглэлд холбогдох газрууд хамтран ажиллахаар болжээ.

Дээрх судалгаанд 13 сумын 340 аж ахуйн нэгж, 512 хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил эрхэлж буй 1203, ажилгүй 2043 залуу, 1675 малчин өрх, их дээд сургуульд суралцаж буй 1762 оюутан, МСҮТ-ийн 454 суралцагчийг хамруулжээ. 

Связанные новости