МҮОХ-ны удирдлагад нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-02 14:27:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ээлжит чуулган 3 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотноо болно.


Чуулганаар ирэх олимпын мөчлөгт МҮОХ-г удирдах бүрэлдэхүүнийг сонгох юм. Тухайлбал, ерөнхийлөгч, дэд болон тэргүүн дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг энэ үеэр сонгох болно.


МҮОХ-ны удирдлагад нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч эхэлжээ. Дүрмийн дагуу хараат бус сонгуулийн комисс нэр дэвшигчдийг бүртгэх ажлыг хариуцаж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-нд болсон МҮОХ-ны бүх гишүүдийн хурлаас хараат бус сонгуулийн комиссыг гурван хүний бүрэлдэхүүнтэй томилсон гэж МҮОХ-ноос мэдээллээ.

Связанные новости