Гүйлтийн цаначид паралимпын анхны уралдаандаа оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-07 10:44:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын 3 дахь өдөр буюу өнөөдөр /03.07/ Монголын баг тамирчдаас гүйлтийн цаначид эхний уралдаанаа эхлүүлнэ.


Тухайлбал, Гүйлтийн цанын тамирчин ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар эхний зай болох 20 км зайд сонгомол техникээр уралдана.  Батмөнхийн Ганболд /LW 6 төрөлд / 10:04:30 цагаас, Цэгмидийн Дашдорж /LW 8/ 10:05:00 цагт гараанд гарна. Энэ зайд 17 тамирчин хурдаа сорино.


Ташрамд дуулгахад, Олон улсын паралимпын хорооны мэдээлэл, сурталчилгааны албанаас бямба гарагт /2022.03.06/ "Бээжин 2022" паралимпын наадамд оролцож байгаа Монгол Улсын шигшээ багийн тамирчдыг онцолж, ярилцлага авсан байна.





Связанные новости