Дээд лигийн финалд “Мираж”, ”Санхүүгийн итгэлт групп- Ариг банк”-ны багууд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-09 11:50:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мираж” болон ”Санхүүгийн итгэлт групп- Ариг банк”-ны баг ”Хаан даатгал”, “Шинэ өнөөдөр” багийг 2:0-ээр тус тус хожиж финалд шалгарснаар МШТХ-ны 14 дэх удаагийн дээд лигийн аваргын төлөө өрсөлдөх багууд тодорхой боллоо.  


Хагас шигшээ тоглолт маш өрсөлдөөнтэй болж “Хаан даатгал” багийн Б.Батхишиг хоёр, Б.Болор-Эрдэнэ, Мөнх-Өлзий нар тус бүр нэг хожсон ч багийн гол тоглогчид Я.Бэгз, Баярмагнай нар учраадаа хожигдсоноор аваргын тоглолтоос хасагдлаа. Тэд хүрэл медалийн төлөө “Шинэ өнөөдөр” багтай ирэх баасан, ням гарагт тоглохоор болов.


“Санхүүгийн итгэлт групп- Ариг банк”-ны баг 5:2-оор “Шинэ өнөөдөр” багийг хожиж дээд лигийн финалд анх удаа шалгарлаа. Тус багийн тоглогч Б.Должинзуу хоёр, Индра, Лхагва-Эрдэнэ, Г.Сэр-Од нар тус бүр нэг хожиж багаа ялалтад хүргэсэн байна.


“Шинэ өнөөдөр” багийн хожлыг Э.Лхагвасүрэн, З.Төрболд авчирсан ч баг нь хожигдлоо. Ийнхүү тойргийн тоглолтод 1, 2 байрт эрэмблэгдсэн “Хаан даатгал”, “Шинэ өнөөдөр” багууд хүрлийн төлөө, харин 3, 4-өөр гарсан "Мираж" болон “Санхүүгийн итгэлт групп - Ариг банк”-ны баг аваргын төлөө тоглох боллоо.


"Залуучууд хурдтай, хүчтэй байна. Өмнө нь 8:4-өөс барьж хождог байлаа. Энэ удаад өөрөө баригдаж хожигдсон нь шинэ үеийн тамирчид түрэн гарч ирж байгааг харууллаа" гэж улсын 4 удаагийн аварга Я.Бэгз "Мираж" багт ялагдсаныхаа дараа онцолж байв.







Связанные новости