Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийг ээлжит бус их хурлаар сонгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны ээлжит бус их хурал 2022 оны гуравдугаар сарын 19-ний өдөр болохоор товлогдоод байгаа билээ.
Тус Их хурлаар хэлэлцэх асуудлуудыг тодруулбал, МЧБХ-ны дүрэм шинэчлэн
батлах, Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгууль
явагдах юм байна.
МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүний болон ерөнхийлөгчийн сонгуульд нэр
дэвших иргэний материал хүлээн авах хугацаа өнөөдөр /2022.03.16/ 17.00 цагаар
дуусгавар болно. Нэр дэвшигчийн материалыг Монголын чөлөөт бөхийн холбооны
байранд хүлээн авч байгаа аж.
МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, ерөнхийлөгчид нэр дэвшигчид дараах
материалыг бүрдүүлнэ. Тухайлбал, сонгуульд нэр дэвших хүсэлт, анкет /4х6
хэмжээтэй цээж зураг хавсаргасан байх/, өөрийн намтар, иргэний үнэмлэхний
хуулбар, мөрийн хөтөлбөр байх юм.
Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хуралд шууд оролцох Хөдөлмөрийн
баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий
медальтнуудын нэрс:
Хөдөлмөрийн баатар: Х.Баянмөнх, З.Ойдов, С.Батцэцэг
Ардын багш: Ч.Дамдиншарав, Х.Намшир, Д. Сэрээтэр, А.Басхүү, З.Дүвчин
Гавьяат дасгалжуулагч: Т.Сүхбаатар, А.Цэдэнсодном, Б.Батбаяр, Ц.Хосбаяр,
Б.Баяраа, Ч.Раднаабазар, Л.Ням,Ц.Баярсайхан, Б.Адъяахүү, Д.Төрмөнх, Б.Баттулга,
О.Мөнхбат, Ч.Гочоосүрэн, Ц.Сэрээтэр, Б.Санжаа
Гавъяат тамирчин: Б.Болд,
Х.Баттуул, М.Хойлогдорж, О.Энхтайван, А.Энхээ, Н.Бүргэдаа, Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар,
Б.Наранбаатар, А.Сүхбат, Ц.Энхжаргал, Г.Өсөхбаяр, Д.Нармандах, Б.Отгонбаяр, О.Бахыт,
О.Бурмаа, Б.Гантогтох, О.Насанбурмаа, Г.Мандахнаран, Т.Мөнхтуяа, С.Цэрэнчимэд, Э.Ням-Очир,
П.Өнөрбат, Э.Бэхбаяр, Д.Отгонцэцэг, Б.Номин, Ж.Мөнх-Очир, Д.Ганбат, Б.Одончимэг,
Б.Оюунсүрэн
Насанд хүрэгчдийн ДАШТ-ий медальтнууд: Э.Сумъяа,
Б.Шоовдор, Э.Гантуяа, Т.Түвшинтулга, Б.Болортуяа, Э.Даваачимэг, Д.Отгонжаргал, Т.Тулга,
М.Лхагвагэрэл