Өчигдөр 164 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-03-16 10:58:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын тохиолдол 164-өөр нэмэгдлээ.

Үүнээс Улаанбаатар хотод 106, орон нутагт 58 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээлэв.

 

Орон нутгаас хамгийн их буюу 11 тохиолдол Ховд аймагт бүртгэгджээ. Харин 9 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Коронавируст халдвартай 784 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 8 хүн нэн хүнд өвджээ. Харин биеийн байдал нь хөнгөн 187, хүндэвтэр 170, хүнд оноштой 119 хүн байгаа аж. Түүнчлэн 2 911 хүн гэрийн хяналтад байна.

Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.



Связанные новости