Степпе Арена “Мөсөн өргөө” олон улсын гишүүнчлэлтэй болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Степпе Арена ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан менежерүүдийн хамт Хойд Америкт очиж, ижил төстэй олон аренагийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалжээ.
АНУ-ын Далас /Dallas/ хотод байршилтай International Association of Venue
Managers /IAVM/ Олон улсын танхимын менежерүүдийн холбооны Ерөнхийлөгч ноён
Brad Mayne-тэй уулзаж, Степпе Аренагийн ажилтнуудыг тус байгууллагын гишүүнээр
элсүүлэхээр болсон байна. Түүнчлэн тус байгууллагын гишүүн Америкийн агаарын
тээврийн төвийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Dave
Brown-тай уулзаж, тус байгууламжтай танилцав. Ийнхүү Степпе Арена олон улсын
байгууламжуудын удирдлагуудтай хамтран ажиллаж, дэлхийн стандарт жишигт
суралцах боломж бүрдэж байна.
Ралий хотод байдаг алдарт PNC Arena-д урилгаар зочилж, ерөнхийлөгч Don Waddell, дэд ерөнхийлөгч Larry Perkins нартай уулзаж, хамтын ажиллагаа эхлүүлэх талаар ярилцжээ.
Ташрамд сонирхуулахад, уулзалтын дараа тус байгууламжид болсон 20
мянган хүний үзэгчтэй Carolina Hurricanes болон Pittsburg Pengiuns хоорондын
хоккейн тоглолтыг үзсэн бөгөөд 3:2-оор PNC аренагийн Hurricanes баг ялсан байна.
Тоглолтын үеэр Степпе Арена ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан нарыг тоглолтыг
дамжуулдаг “Jumbotron” дэлгэцээр Монголоос ирсэн онцгой зочид хэмээн танилцуулжээ.
Мөн “Мөсөн өргөө”-ний төлөөлөгчид Шарлот хотод байршилтай, 75 мянган хүний
багтаамжтай Bank of America Stadium-д очиж, тус стадионы хөл бөмбөгийн
Charlotte FC багийн анхны, нээлтийн тоглолтыг үзэв. Тус тоглолтыг нийт 74,479
хүн ирж үзсэн бөгөөд энэ нь шинэ рекорд тогтоосон үйл явдал болжээ.