Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3 даваатай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-16 16:55:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сумо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний 4 дэх өдрийн барилдаанд  их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Ичиножёо А.Ичинноров /М-2/-той учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 3 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна. Ичиножёо А.Ичинноров 2 даваа, 2 унаатай болоод байна.


Озэки Такакейшо энэ өдөр Дайэйшо /М-1/-той хүч үзэн түүнийг ошидаши мэхээр хаяснаар  2 даваа, 2 унаатай боллоо.


Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэн энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-2/-той учраа тааран барилдаж түүнийг окуридаши мэхээр хаяж 2 даваа, 2 унаатай болсон бол, Тамаваши 3 унаа 1 даваатай башёг үргэлжлүүлж байна.


Харин энэ өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/, Сэкиваке Вакатакакагетэй барилдан түүнийг хатакикоми мэхээр хаяснаар 3 даваа,  1 унаатай болоод байгаа аж.


Чиёошома Г.Мөнхсайхан /М-8/, энэ өдөр Хокүтофүжи /М-6/-тэй барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 2 даваа, 2 унаатай боллоо.


Шинэхэн озэки Митакэүми, Комүсүби Таканошотой учраа таарч барилдан түүнийг хатакикоми  мэхээр давснаар 4 даваатай болов.

Связанные новости