“Dornogobi open – 2022” Жюү жицүгийн аварга шалгаруулах тэмцээн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ, БТСГ-ын дэмжлэгтэйгээр “Dornogobi open – 2022” тэмцээнийг анх удаа Сайншанд суманд 4 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулна.
Тус тэмцээн мастерс, насанд хүрэгч, өсвөр үеийн гэсэн ангиллаар аваргуудаа
тодруулах юм байна. Тэмцээнд оролцогч тамирчид, шүүгчид, дасгалжуулагчдыг
Хамрын хийд, Хан Баянзүрх хайрханд аялуулж, Дорноговь аймгийн хөгжил, түүхийг сурталчлан таниулахаар төлөвлөжээ.