Макс группийн 30 жилийн ойн нэрэмжит буудлагын өсвөрийн УАШТ эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-17 11:01:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Макс группийн 30 жилийн ойн нэрэмжит буудлага спортын 2022 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн Техник спортын төвд өчигдөр нээлтээ хийж, төрөл ангиллуудын дасгал тэмцээнүүд үргэлжилж байна.


Тэмцээний нээлтэд МБСХ-ны дэд ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, Макс группийн ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд, Макс группийн маркетинг хамтын ажиллагааны дарга Г.Пэлжидмаа, Топ бүлэг ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Гантөмөр, ТСТ-ийн захирал Б.Наран-Идэр болон МБСХ-ны удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.


Тэмцээнд 13 аймаг, орон нутгийн 80 гаруй тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр 10 м-ийн хийн гар бууны дасгалаар явагдаж дүнгээ гаргажээ.







Связанные новости