Монголын баг бүрэн бүрэлдэхүүнгүй тоглож Иран, Мьянмарын багуудад хожигдлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын футзалын үндэсний шигшээ баг Тайланд улсын Хөлбөмбөгийн холбооны урилгаар "NSDF FUTSAL INVITATION THAILAND-2022" тэмцээнд оролцож Иран, Мьянмарын багуудад хожигдоод байна.
Монголын шигшээ баг өчигдөр /2022.03.16/ "B" хэсгийн сүүлийн
тоглолтоо Мьянмар улсын шигшээ багтаа хийлээ. Тус тоглолтод манай шигшээ багийн
2 хаалгач болон чухал 2 тоглогч “Ковид-19” шинжилгээний хариунаас шалтгаалан, уг тоглолтод оролцоогүй аж. Багийн нэг тоглогчоо хаалгач хийлгэж өрсөлдсөн
манай баг Мьянмарын багт 7:1-ээр хожигдлоо.
Өмнөх өдөр /2022.03.15/ нь Монголын “Заалны хөх чононууд” баг эхний
тоглолтоо хүчирхэг Ираны эсрэг хийж, 0:8-ээр хожигдсон бөгөөд тус тоглолтод
манай шигшээ багаас мөн 2 хаалгач, 2 тоглогч “Ковид-19” шинжилгээний хариунаас
шалтгаалан тоглолтод оролцоогүй юм.
Монголын шигшээ баг тус тэмцээний "А" хэсгийн 3 дугаар байраар
шалгарсан багтай 3 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотын цагаар 13.30 минутаас
тоглох юм байна.