Их аварга Тэрүнофүжи, озэки Митакэүми нар өвдөг шороодлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-17 17:12:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сумо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний 5 дахь өдрийн барилдаанд 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тамаваши Б.Мөнх-Оргил /М-2/-той учраа таарч барилдан түүнд  ошитаоши мэхээр унаснаар 3 даваа, 2 унаатай  болов.


Харин Тамаваши 2 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.


Энэ өдөр шинэхэн Озэки Митакэүмитэй Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/ учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар энэ башёд Озэки Митакэүмиг давсан анхны бөх болж 4 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна. 


Озэки Такакейшо энэ өдөр Мэйсей /М-3/-тэй хүч үзэн түүнийг ошидаши мэхээр давж 3 даваа, 2 унаатай боллоо.


Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэн, Сэкиваке Вакатакакагетэй учраа таарч барилдан түүнд ёрикири мэхээр унаснаар 2 даваа, 3 унаатай болов.


Харин Ичиножёо А.Ичинноров /М-2/ энэ өдөр Эндо /М-4/-той хүч үзэж түүнийг ёрикири мэхээр  хаяж 3 даваа, 2 унаатай болоод байна.


Чиёошома Г.Мөнхсайхан /М-8/, энэ өдөр Тобизарюү /М-9/-тэй барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 2 даваа, 3 унаатай боллоо 

Связанные новости