Их аварга Тэрүнофүжи өвдгөндөө гэмтэл авч, Харү башёг орхилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-18 11:10:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээн Осака хотноо үргэлжилж байгаа бөгөөд өчигдөр Тамавашид унасан их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас өнөөдрөөс башёг орхилоо.


Тэрүнофүжи, Тамаваши Б.Мөнх-Оргил /М-2/-той барилдахдаа баруун өвдгөө гэмтээсэн байна. Өнөөдөр их аваргатай оноолт таарсан Оношо барилдалгүй даваагаа авах юм.


Сумо бөхийн 73 дахь Их аварга Тэрүнофүжи 2 дугаар сарын сүүлээр коронавируст халдвар авсан бөгөөд тэр эдгэрээд бэлтгэлдээ гарсан ч бэлтгэл ханаагүй байгааг нь Исэгахама ояката хэлж байсан юм.

Связанные новости