Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэгүй Харү башё үргэлжлэхээр болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сумо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний 6 дахь өдрийн барилдааны өмнө Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас энэ башёг үргэлжлүүлэх боломжгүй болсноо мэдэгдсэн.
Харин Тамаваши Б.Мөнх-Оргил /М-2/ Озэки Шодайтай учраа таарч барилдан
түүнийг цүкидаши мэхээр давснаар 3 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Харин энэ өдөр шинэхэн Озэки Митакэүми Мэйсей /М-3/-тэй учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар нэг унаа, 5 даваатай тэргүүлэгчдийн эгнээнд явна.
Озэки Такакейшо энэ өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/-тэй хүч үзэн түүнийг ошидаши мэхээр давснаар 4 даваатай
болсон бол Кирибаяама түүнтэй даваа, унаа адил боллоо.
Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэн, Сэкиваке Абитэй учраа таарч барилдан түүнийг ошидаши мэхээр давж 3 даваа, 3 унаатай болоод байна.
Ичиножёо А.Ичинноров /М-2/ энэ өдөр Ура /М-1/-тай хүч үзэж түүнийг хатакикоми мэхээр давснаар 4 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-8/, энэ өдөр Котоновака /М-9/-тай барилдаж түүнд уватэнаге
мэхээр унаснаар 2 даваа, 4 унаатай
боллоо.