Халдвараар 621 хүн хэвтэн эмчлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
d.uransolongo@montsame.gov.mn
2022-03-19 12:27:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 85 тохиолдол батлагджээ.


Үүнээс Улаанбаатар хотод 42, орон нутагт 43 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээлэв. Орон нутгаас хамгийн их буюу 13 тохиолдол Баян-Өлгий аймагт бүртгэгджээ.


Харин 11 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Коронавируст халдвартай 621 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 15 хүн нэн хүнд өвджээ.


Харин биеийн байдал нь хөнгөн 141, хүндэвтэр 393, хүнд оноштой 72 хүн байгаа аж. Түүнчлэн  хүн гэрийн хяналтад 1994 байна. Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.



Связанные новости