Буудлагын спортын улсын өсвөрийн аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-20 11:27:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Макс группийн 30 жилийн ойн нэрэмжит өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-19-нд Техник спортын төвд амжилттай болов.


Тэмцээнд хөдөө орон нутаг, салбар клубүүдийн 80 гаруй тамирчин, 13 байгууллага оролцлоо. Макс групп Монголын буудлага спортын холбоотой 8 жилийн хугацаанд хамтран “Макс Трофи” тэмцээнийг зохион байгуулж, 1000 гаруй тамирчин шагналт байрт шалгарч байжээ.


Энэхүү түүхт 30 жилийн ойн хүрээнд МБСХ-той хамтын ажиллагаагаа сэргээж өсвөрийн улсын аварга шалгаруулах буудлагын тэмцээнийг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Макс группийн хамт олонд Монголын нийт буудлага спортын хамт олноос гүн талархлаа илэрхийллээ.














Связанные новости