Төрийн албаны 136 сул орон тоо байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-03-21 22:46:14
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд төрийн албаны 136 сул орон тооноос 13 байгууллагын нийт 22 сул орон тоо нөхөгдөх боломжтой болжээ.
Төрийн албаны зөвлөлийн Хэнтий аймаг дахь салбар зөвлөлд ирүүлсэн төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтыг зохион байгуулсан аж.
Тодруулбал, Ахлах түшмэлийн удирдах албан тушаалын 5, Дэс түшмэлийн удирдах удирдах албан тушаалын 5, дэс түшмэлийн гүйцэтгэх албан тушаалын 64, туслах түшмэлийн гүйцэтгэх албан тушаалын 62 буюу нийт 136 сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар нээлттэй зарласан байна.
Зарлагдсан сул орон тоонд нийт 80 иргэн бүртгүүлэх хүсэлт гаргаснаас тусгай шаардлагыг хангасан 24 иргэн бүртгэгдэж, шалгалтыг хууль эрх зүйн мэдлэг, дүн шинжилгээ хийх чадвар, асуудал шийдвэрлэх чадвар, монгол хэлний ярианы болон бичгийн чадварыг тестээр, удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварыг ярилцлагын хэлбэрээр зохион байгуулжээ.

Связанные новости