МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр тамгаа гардан авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, шинээр сонгогдсон ерөнхийлөгчид МҮОХ-ны тамгыг гардуулан өгөв.
Энэхүү ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг,
Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн
бичгийн дарга Э.Бадар-Ууган, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай болон штабын
ажилтнууд байлцав.
Ерөнхийлөгч Б.Баттүшиг энэ үеэр мөрийн
хөтөлбөртөө тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа эрч хүчтэй ажиллах
болно гэдгээ хэллээ.
МҮОХ-ны VIII чуулганы үеэр явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд
Б.Баттүшиг нийт гишүүдийн 92 хувийн саналыг авч, МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгчөөр
сонгогдсон юм.