Нийслэл болон Өмнөговь аймагт өчигдөр халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-04-05 11:13:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 81 тохиолдол батлагджээ. ЭМЯ-ны мэдээлснээр, Улаанбаатар хотод 37, орон нутагт 44 тохиолдол бүртгэгдсэн байна.


Орон нутгаас хамгийн их буюу 33 тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ. Харин 19 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Коронавируст халдвартай 203 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 8 хүн нэн хүнд өвдсөн бол хөнгөн 22, хүндэвтэр 115, хүнд оноштой 58 хүн байгаа аж.


Түүнчлэн гэрийн хяналтад 678 хүн байна. Харин өчигдөр уг халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй байна.



Связанные новости