Хөгжлийн банканд 150 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөгжлийн
банкнаас зээлдэгчдийн зээл төлөлттэй холбоотой мэдээллийг ирүүлэв.
Зээлийн багцын мэдээллээр зээлдэгч нар энэ оны 4 дүгээр сарын 4-ний байдлаар тус банканд нийт 150 тэрбум, 579 сая төгрөгийн төгрөгийн зээлийг эргэн төлжээ. Зээлийн эргэн төлөлтийг ангиллаар авч үзвэл:
- хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт
33,228,039,739 төгрөг,
- анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт
55,756,572,511 төгрөг,
- чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт
34,000,948,331 төгрөг тус тус төлөгдөөд байна.
Мөн 27,594,293,143 төгрөгийн зээлийн эргэн төлөлт бүрэн төлөгдөж, гүйлгээний данс хаагджээ.

Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
10 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar