“FIFA - Football for School” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хөл бөмбөгийн холбоо /FIFA /ОУХБХ/-ны сангийн дэмжлэгтэй Football for School буюу сургуулийн хөлбөмбөг хөтөлбөрийг Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/, Боловсролын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж байна.
Сургалтыг
ОУХБХ-ны сургагч багш Alexandra Gross, Alberto Giacomini, Alexandra Huete,
Antonio Buenano нар уригдан ирж удирдан явуулсан бөгөөд сургалтад МХБХ-ны
сургагч багш нар болон Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн багш нар сургалтад
хамрагдлаа.
Уг
сургалт 2022 оны 4 дүгээр сарын 9-11-нд онол, практик хосолсон хэлбэрээр
үргэлжилж, сургалтын төгсгөлд МХБХ-ны талбайд фестивалийн үйл ажиллагаа болсон
юм.
Тус фестивалийн үйл ажиллагааны ОУХБХ-ны сангийн захирал Францын алдарт хөлбөмбөгчин, 1998 оны Дэлхийн аварга Юри Жоркаефф болон БНСУ-ын хөлбөмбөгчин Ча Бум Кум нар гэр бүлийн хамтаар мөн Германы эмэгтэй шигшээ багийн тоглогч Жулиа Симич нар оролцлоо.