Киргизийн эмэгтэй “Их гурвал” Улаанбаатарт ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотноо 4 дүгээр сарын 19-24-нд болох бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн төрөлд Киргизийн шигшээ баг шилдэг тамирчдаа ирүүлэх юм байна.
Тус улсаас
“Токио-2020” олимпын мөнгөн медальт дэлхийн хошой аварга Айсулу Тыныбекова,
“Токио-2020” олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Меерим Жуманазарова,
“Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт Айпери Медет Кызы гэсэн эмэгтэй “Их
гурвал”-аас гадна өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ий мөнгөн медальт Эрназар
Ахматалиев /70 кг/, хүрэл медальт Алибек Осмонов /65 кг/ тэргүүтэй эрчүүд
Улаанбаатар дэвжээнд хүч сорих юм.
Эрэгтэйчүүд:
57 кг-д А.Шамбеков /Залуучуудын Азийн 2018 оны АШТ-ий мөнгө/, 61 кг-д Улубек
Жолдошбеков /23 хүртэлх насны 2019 оны дэлхийн аварга/, өсвөр үе, залуучууд, 23
хүртэлх нас, насанд хүрэгчдийн Азийн аварга Меерим Жуманазарова, 65 кг-д Алибек
Осмонов /ДАШТ-ий хүрэл /2021 он/, Исламын орнуудын наадмын мөнгө /2018 он/, 70
кг-д Эрназар Ахматалиев - ДАШТ-ий мөнгө /2021 он/, 23 хүртэлх насны дэлхийн
аварга /2021 он/, 74 кг-д Исламбек Орозбеков /Азийн АШТ-ий 2020, 2021 оны хүрэл/,
79 кг-д Арсалан Будажапов - Азийн аварга /2020 он/, 86 кг-д Сайакбай Усупов -
Азийн АШТ-ий хошой хүрэл /2016, 2021 он/, 92 кг-д Мирлан Чыныбеков, 125 кг-д
Муразар Жаппуев нар барилдана.
Эмэгтэйчүүд:
62 кг-д Айсулуу Тыныбекова “Токио-2020” олимпын мөнгө, ДАШТ-ий хошой алт /2019,
2021 он/, нэг хүрэл /2017/, “Жакарт-2018” Азийн наадмын аварга, Азийн 4 удаагийн
аварга /2016, 2017, 2019, 2021 он/, 68 кг-д Меерим Жуманазарова “Токио-2020”
олимпын хүрэл, дэлхийн аварга /2021 он/, Азийн АШТ-ий нэг алт /2021 он/, хошой
хүрэл /2018, 2019 он/, залуучуудын ДАШТ-ий мөнгө /2019 он/, хүрэл /2017 он/, 76
кг-д Айпери Медет Кызы /ДАШТ-ий хүрэл /2021
он/, 23 хүртэлх насны ДАШТ-ий алт /2021 он/, хүрэл /2019 он/, “Жакарта-2018”
Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө /2020, 2021 он/ нар хүчээ сорино.