АНУ-д “COVID-19”-ийг амьсгалаар тодорхойлдог оношлуур хэрэглэхийг зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/
“COVID-19”-ийг амьсгалаар илрүүлдэг анхны төхөөрөмжид
яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрлийг пүрэв гарагт олгожээ.
“InspectIR
COVID-19 Breathalyzer” төхөөрөмж нь
гар тээшний хэмжээтэй бөгөөд эмнэлэг, шинжилгээний явуулын цэгүүдэд ашиглах
боломжтой гэж Хүнс, эмийн чанарын хяналтын газар мэдээлжээ. Гурав хүрэхгүй
минутын дотор хариу нь гардаг шинжилгээг тусгай зөвшөөрөлтэй эрүүл
мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчийн хяналтан дор хийх ёстой байна.
Хүнс, эмийн
чанарын хяналтын газрын доктор Жефф Шурен энэхүү төхөөрөмжийг “COVID-19”-ийн оношилгооны хурдацтай шинэчлэлийн өөр нэгэн жишээ” хэмээн тодорхойлжээ. Энэхүү төхөөрөмж нь
шинжилгээний эерэг хариуг
тодорхойлоход 91.2 хувь, сөрөг хариуг
тодорхойлоход 99.3 хувийн нарийвчлалтай гэж тус байгууллага мэдээлжээ.