ДАШТ-д Монголын 5 марафонч хурдаа сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-04-18 09:29:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын  Сөүл хотноо болсон "Seoul international marathon-2022" олон улсын марафонд Монголын үндэсний шигшээ багийн  марафон гүйлтийн тамирчид амжилттай оролцож, ирэх зун АНУ-ын Орегон мужийн Южин хотноо болох хөнгөн атлетикийн ДАШТ-д оролцох 3 эрх нэмж авлаа.


Өмнө нь Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Б. Мөнхзаяа нар ДАШТ-д оролцох болзлыг биелүүлээд байсан юм.


"Хан мөрний гайхамшиг" хэмээн нэрлэгддэг Сөүлийн марафон нь анх 1931 онд зохион  байгуулсан түүхтэй. Энэ удаа тус марафонд Монголын 3 эрэгтэй марафонч оролцож, ОУХМ Ж.Олонбаяр 2 цаг 10 мин 59 секунд , "Хилчин"  спорт хорооны тамирчин ОУХМ Д.Гантулга 2.11.13, "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Ц.Бямбажав 2.11.19 амжилтаар тус тус барианд орлоо. Багийн дасгалжуулагчаар Б.Доржпалам, Т.Шийтэрчулуун нар ажилласан байна.



Хөнгөн атлетикийн ДАШТ -ий марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн entry standart буюу оролцох болзол нь 2.11.30 секунд юм байна.


Ийнхүү 2022 оны 7 дугаар сарын 14-24-нд болох "Южин-2022" хөнгөн атлетикийн 18 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болзлыг одоогоор Монголын 5 марафонч биелүүлээд байгаа аж. 



Связанные новости