“Биеийн тамирын боловсрол, спортын хөгжил” сэдэвт хурал болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУБИС-ийн Биеийн тамирын сургууль, БТСУХ, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв, МҮОНТ-ийн Спортын сувагтай хамтран зохион байгуулсан “Биеийн тамирын боловсрол, спортын хөгжил-2022” олон улсын эрдэм шинжилгээний хурал 4 дүгээр сарын 15, 16-нд боллоо.
МУБИСийн
байранд зохион байгуулсан уг хуралд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны Бодлого,
төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, МУБИС-ийн захирал, доктор, дэд профессор
О.Алтангоо, МУБИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор, профессор
Д.Наранцэцэг, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн захирал, доктор Г.Энхсайхан,
“Аварга” дээд сургуулийн захирал, доктор, дэд профессор А.Элбэг, МУБИС-ийн
Боловсролын суурь судалгааны эрхлэгч, академич Б.Жадамба зэрэг албаны хүмүүс
оролцов.
Мөн ОХУ, БНХАУ, БНСУ, Унгар, Швейцар, Япон, Монголын 70 гаруй судлаач оролцлоо. Хурлын үеэр судлаачид 5 чиглэлээр нийт 23 илтгэл хэлэлцүүлэв. Эрдэмтэд суурь судалгааг маш сайн хийж илтгэлээ бэлдсэн болохыг хуралд оролцогчид онцолж байв.