"Улаанбаатар-2022" бөхийн төрлүүдийн тивийн АШТ өнөөдөр эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улаанбаатар-2022" бөхийн төрлүүдийн /сонгомол барилдаан, чөлөөт бөх/ Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2022.04.19/ нийслэл хотноо "Буянт-Ухаа" спорт ордонд эхэлнэ.
Тус тэмцээний
сонгомол бөхийн 10 жингийн сугалаа өчигдөр явагдсан бөгөөд өнөөдөр сонгомол бөхийн 55, 63, 77, 87, 130 кг
жингийн барилдаанаар эхэлж, үдээс хойш Ази тивийн АШТ-ий нээлтийн ёслол болно. Тэмцээн
энэ сарын 19-24-нд үргэлжилнэ. Энэ тэмцээнийг бөх сонирхогчид үнэгүй үзэх
боломжтой юм. Энэхүү 6 хоног үргэлжлэх тэмцээний цагийн хуваарийг танилцуулж
байна.
4 дүгээр сарын 19 Мягмар
08.30-09.00
– Сонгомол бөхийн 55, 63, 77, 87, 130 кг-ын жин үзэлт
11.30-14.30
- Сонгомол бөхийн 55, 63, 77, 87, 130 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ
барилдаан
17.15-17.45
– Нээлтийн ёслол
18.00-21.00
- Сонгомол бөхийн 55, 63, 77, 87, 130 кг-ын шигшээ барилдаан, медаль гардуулах
ёслол
4 дүгээр сарын 20 Лхагва
08.30-09.00
– Сонгомол бөхийн 60, 67, 72, 83, 97 кг-ын жин үзэлт
11.30-14.30
- Сонгомол бөхийн 60, 67, 72, 83, 97 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ
барилдаан
14.30-15.30
– Техникийн зөвлөгөөн
18.00-21.00
- Сонгомол бөхийн 60, 67, 72, 83, 97 кг-ын шигшээ барилдаан, медаль гардуулах
ёслол
4 дүгээр сарын 21 Пүрэв
08.30-09.00
– Эмэгтэй 50, 55, 59, 68, 76 кг-ын жин үзэлт
11.30-14.30
– Эмэгтэй 50, 55, 59, 68, 76 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
18.00-21.00
- Эмэгтэй 50, 55, 59, 68, 76 кг-ын шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол
4 дүгээр сарын 22 Баасан
08.30-09.00
– Эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ын жин үзэлт
11.30-14.30
– Эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
14.30-15.30
– Техникийн зөвлөгөөн
18.00-21.00 – Эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ын шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол
4
дүгээр сарын 23 Бямба
08.30-09.00
– Эрэгтэй 57, 65, 70, 79, 97 кг-ын жин үзэлт
11.30-14.30
– Эрэгтэй 57, 65, 70, 79, 97 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
18.00-21.00
– Эрэгтэй 57, 65, 70, 79, 97 кг-ын шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол
4 дүгээр сарын 24 Ням
08.30-09.00
– Эрэгтэй 61, 74, 86, 92, 125 кг-ын жин үзэлт
11.30-14.30
– Эрэгтэй 61, 74, 86, 92, 125 кг-ын урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
18.00-21.00
– Эрэгтэй 61, 74, 86, 92, 125 кг-ын шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол