“Атлетик 220” баг,  Хонконгийн Ли Ман багтай өнөөдөр өөрийн талбайд тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-04-19 09:29:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөл бөмбөгийн холбоо /АХБХ/-ны Цомын аварга шалгаруулах тэмцээний Хэсгийн шатны эрхийн төлөөх плэй оффын цорын ганц тоглолтоо Хонконгийн Ли Ман клубтэй МХБХ-ны талбайд өнөөдөр 15.00 цагаас тоглоно.


Өчигдөр тус тоглолтын өмнөх уулзалт Милленниум зочид буудлын уулзалтын өрөөнд амжилттай явагдаж хоёр клубийн ахлах дасгалжуулагч болон багийн ахлагч нар хэвлэлийн бага хуралд оролцлоо.


Мөн тоглолт явагдах МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тэд тоглолтын өмнөх бэлтгэлээ хийж, тоглолтод бэлэн болсноо хоёр клуб мэдээллээ. Монголынхоо багийг хөгжөөн дэмжигч та бүхэн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй хүрэлцэн ирж Athletic 220 FC клубээ дэмжээрэй. Уг тоглолтыг SPS Television-ээр шууд дамжуулах юм.











Связанные новости