МҮОХ-ны “Парис-2024” олимпын мөчлөгт ажиллах бүтэц, бүрэлдэхүүнийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-04-20 09:26:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурал өчигдөр /2022.04.19/ Олимпик хауст боллоо.


Тус хурлаар Допингийн эсрэг үндэсний зөвлөл болон “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсож, цаг үеийн бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.


Түүнчлэн энэ удаагийн хурлаар “Парис-2024” Зуны олимпын наадмын мөчлөгт МҮОХ-ны ажиллах бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталжээ.



Ташрамд сонирхуулахад, 2024 онд болох Зуны олимпын XXXIII наадмыг зохион явуулах албан ёсны хүсэлтээ хотууд 2015 онд гаргаж эхэлсэн билээ. Анх хүсэлт гаргасан 5 хотоос Ром, Хамбург, Будапешт хотууд нэрээ татаж, Парис, Лос-Анжелес хотууд үлдсэн. Улмаар 2017 оны 9 дүгээр сарын 13-нд Перугийн Лима хотод болсон ОУОХ-ны чуулганаар тус олимпыг Парист зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн уг чуулганаар Лос Анжелес хотод дараагийн 2028 оны зуны олимпыг зохион байгуулах эрхийг өгсөн юм.

Связанные новости