“Монгол уяач-2022” цуврал тэмцээн үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ноос “Их хурд-9” уралдааныг угтан “Монгол уяач-2022” зөвлөгөөн, спортын наадмыг зохион байгуулж байна.
Спортын
цуврал арга хэмжээний эхнийх болох бильярдын тэмцээн 4 дүгээр сарын 22-нд болж,
24 баг оролцов. Бильярдын тэмцээний хосын төрөлд Завхан аймгийн баг түрүүлсэн
бол ганцаарчилсан төрөлд “Журамт хүлэг” багийн уяач Э.Ганхөлөг түрүүлэв.
Харин
спортын наадмын сагсан бөмбөгийн тэмцээн 25-ны өдөр Спортын төв ордонд эхэллээ.
Тэмцээний нээлтийн ёслолд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч О.Одбаяр оролцов.
Тус тэмцээнд 21 аймгийн салбар холбоод, галууд болон Монголын спортын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл нийт 32 баг өрсөлдөж байна. Тэмцээн 3 хоног үргэлжлээд өнөөдөр өндөрлөх юм.