Өнөөдөр эмэгтэй боксчид Дэлхийн ринг дээр хүчээ сорьж эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын Истанбул хотноо сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ энэ сарын 6-20-нд болно.
Тус тэмцээнд
Монгол Улсын шигшээ багаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга
нарын удирдлага дор 48 кг-д Ж.Нямсүрэн, 50 кг-д Б.Мөнгөнсаран, 52 кг-д
Л.Алтанцэцэг, 54 кг-д О.Есүгэн, Э.Мичидмаа, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Г.Бадмаараг,
63 кг-д У.Шинэцэцэг, 70 кг-д Э.Эрдэнэтуяа, 75 кг-д Н.Ану нар өрсөлдөнө.
Эмэгтэйчүүдийн
ДАШТ-ээс Монголын боксчид түүхэндээ ганц медаль хүртсэн бөгөөд 2018 онд Энэтхэгт болсон ДАШТ-ий 54 кг
жинд гавьяат тамирчин М.Нандинцэцэг хүрэл медаль хүртсэн билээ. Монголын баг
тамирчид энэ удаагийн ДАШТ-ий өмнө Европт Герман, Украин, Канадын шигшээ багтай хамтарсан
бэлтгэл хийсэн юм.