Эмэгтэй боксчид Хабаровскт 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-30 13:00:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Хабаровск хотноо болсон ЗХУ-ын баатар К.Коротковын нэрэмжит боксын олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс Монголын эмэгтэй боксчид 6 медаль медаль хүртсэн байна.


Тус тэмцээний 50 кг-д Б.Жанаргүл /"Ихэр бээлий"/, 66 кг-д М.Цэцэгдарь /“Хангарьд”/ нар мөнгөн медаль хүртсэн бол 54 кг-д А.Хулан /“Ихэр бээлий”/, 57 кг-д Б.Золжаргал /“Хангарьд”/, 60 кг-д Т.Номин-Эрдэнэ /“Хилчин”/, 75 кг-д Э.Намуун /“Алтан бээлий”/ нар хүрэл медалийн эзэд болжээ.

Связанные новости