Триатлонч Ц.Цэрэнбат Японд улсынхаа дээд амжилтыг ахиулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын триатлонч Ц.Цэрэнбат “TATETRA” тэмцээнд 2 цаг 10 минут 42 секундын амжилт үзүүлж, Монголын триатлоны стандарт зайн /1500 м сэлэлт-40 км дугуй-10 км гүйлт/ дээд амжилтыг ахиулав.
Японы
Татеямад ням гарагт /2022.05.29/ болсон тус тэмцээнд 870 гаруй тамирчдаас
Ц.Цэрэнбат нийт дүнгээр 24 дүгээр байрт, 35-39 насны ангилалдаа дөрөвдүгээр
байрт шалгарчээ. Тэрбээр өнгөрсөн оны 5 дугаар сард Йокохамагийн Дэлхийн
аваргын цувралаар энэхүү үзүүлэлтийг 2 цаг 15 минут 53 секундаар шинэчилж
байсан юм.