Узбекистаны охидын баг цомын эзэд болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-30 15:59:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. UEFA Assist Олон улсын охидын 17 хүртэлх насны тэмцээнд түрүүлсэн Узбекистан улсын шигшээ багийн охид аваргын цомын эздээр шалгарлаа.


МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд 5 дугаар сарын 24-28-нд амжилттай явагдаж ням гарагт /2022.05.29/ хаалтын ёслолоо хийлээ. Тэмцээнд уригдан амжилттай оролцсон Сингапур, Малайз, зохион байгуулагч Монгол, тэмцээнд хожигдолгүй түрүүлсэн Узбекистаны 17 хүртэлх насны охидын шигшээ багуудад дурсгалын медалийн эзэд болсон юм.


Тус тэмцээний хаалтын ёслолд АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч Х.Азжаргал, Эрчим Хүчний Дэд Сайд МХБХ-ны Зөвлөлийн гишүүн М.Баярмагнай, Г.Энхцэцэг, Болдбаатар, МХБХ-ны ЕНБД Д.Тэрбаатар мөн тус тэмцээний ивээн тэтгэгчид болох "Radiance Gerelt Resort"-н Бизнес хөгжлийн албаны дэд дарга Тэмүүжин, "Radiance Assest Berhand"-ын Гүйцэтгэх захирал Д.Дөлгөөн, "Kelme Mongolia" компанийг А.Баясгалан, "Lhamour LLC" компанийг төлөөлж Ц.Лхамсүрэн нар хүндэт зочдоор хүрэлцэн ирлээ.


Ингээд тус тэмцээнийг ивээн тэтгэсэн Radiance Gerelt Resort, Radiance Assets Berhad Lhamour LLC, “KELME Mongolia” компаниудад МХБХ-ноос дурсгалын бөмбөг, мөн тэмцээн амжилттай шүүн дэнслэсэн шүүгч нарт дурсгалын медаль тус тус гардуулав..


Тэмцээнд оролцсон баг тамирчид, арын албаныхан, багш дасгалжуулагчид болон зохион байгуулагчид, хөгжөөн дэмжигч нарт МХБХ-ноос талархал илэрхийлсэн юм. 






Связанные новости