Монгол Улсын шигшээ баг нөхөрсөг тоглолт хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний шигшээ баг 6 дугаар сарын 8-14-нд явагдах Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны эцсийн шатны B хэсгийн тоглолтуудаа эх орондоо буюу Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Тус
тэмцээний өмнөх бэлтгэлдээ Үндэсний шигшээ баг Төв аймаг дахь Л.Сандагдоржийн
нэрэмжит шигшээ багийн бэлтгэлийн төвд хийж байгаа юм.
Тэд эхний нөхөрсөг тоглолтоо МХБХ-ны "Моби Дээд лиг"-ийн клубүүдэд тоглож буй гадаад тоглогчдын багтай нөхөрсөг тоглолт хийж ялалт байгуулсан байна.