Өсвөрийн шилдэг цаначид БНСУ-д сургалтад хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-02 08:21:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг БНСУ-ын Үндэсний олимпын хороо /ҮОХ/-ны төлөөлөлтэй уулзах үеэрээ 2024 онд тус улсад залуучуудын өвлийн олимп болохыг тохиолдуулан тамирчдаа бэлтгэл, сургалтад хамруулах талаар ярилцжээ.


Энэхүү яриа бодит ажил болж, “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпод оролцох өсвөрийн цаначид “Пёнчан-2018 өв сан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-д сургалтад хамрагдаж байна. Тус сургалтад гүйлтийн цана, уулын цана, сноубордын төрлөөр хичээллэж буй, 2006-2009 онд төрсөн 3 тамирчин 1 багшийн хамт 14 хоногийн турш суралцахаар болжээ.


Энэхүү хөтөлбөрт манай улсын өсвөрийн шилдэг тамирчид болох “Ski master” клубынТ.Өсөх-Ирээдүй, Төв аймгийн “Зандан хүлэг” клубын А.Хүслэн, Н.Мөнгөнцэцэг, Хэнтий аймгийн тамирчин Х.Эрдэнэтунгалаг, уулын цанын төрөлд “Mongeit” клубын М.Манлайжав, сноубордын төрөлд “Эхлэл team” клубын М.Мөнх-Од нар шалгаран оролцож байна.







Связанные новости