“Улаанбаатар Их дуулга-2022” тэмцээний тасалбар худалдаанд гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-02 09:38:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэлд 6 дугаар сарын 24-26-нд болох жүдо бөхийн “Улаанбаатар Их дуулга-2022” тэмцээний тасалбар худалдаанд гарахад бэлэн болжээ.


Дэлхийн шилдэг жүдочдын барилдаан торгон мөчийг тэсч ядан хүлээсэн фанатууд Спортын төв ордонд ирж тус тэмцээний тасалбарыг худалдан авах боломжтой. Тасалбарын үнийг танилцуулахад хэсгийн барилдаан 30.000 төгрөг /1 өдрийн/, Финал буюу шигшээ барилдаан 50.000 төгрөг /1 өдрийн/ юм байна.


Харин 3 өдрийн турш үзэх 1.000.000 төгрөгийн үнэтэй “V I P ticket” тасалбар цөөн тоогоор худалдаалагдах бөгөөд тасалбарын үнэнд уух зүйлс, хоолны сонголттой рестораны үйлчилгээ, бусад давуу эрхийг багтаажээ. 



Связанные новости