Францын Ницца унадаг дугуйн ЕАШТ-ийг зохион байгуулахаас татгалзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-06 10:37:21

НИЦЦА. /ВВС/. Ирэх сарын 14-18-нд унадаг дугуйн Европын АШТ-ийг зохион байгуулах төлөвлөгөөг аюулгүй байдлын шалтгааны улмаас цуцалж байгаагаа Францын Ницца хотын албаны хүн мэдэгдлээ.

Тус хотын дарга Филипп Прадал хэлэхдээ “энэ арга хэмжээний үеэр маш олон тооны цагдааг байрлуулах шаардлагатай. Гэхдээ Ниццад ийм олон цагдааг байрлуулна гэсэн “ямар ч баталгаа” байхгүй байна” гэв.

Өнгөрсөн долдугаар сард ачааны машинаар 85 хүнийг дайран хөнөөсөн халдлага гарсантай холбогдуулан уг арга хэмжээг цуцалсан байна.

Үүний өмнө Францын хойд нутгийн Лилль хот Европын хуучин эдлэлийн хамгийн том гудамжны үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаа цуцалсан юм.

Өнгөрсөн жил 2.5 сая хүнийг татаж байсан уг үзэсгэлэн худалдааг есдүгээр сарын 3-4-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан билээ.

Г.Доржханд

Связанные новости