Үндэсний шигшээ багийн бэлтгэл үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөл бөмбөгийн холбоо /АХБХ/-ны Азийн цомын тэмцээний эрхийн төлөө эцсийн шатны B хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд явагдах юм..
Энэ
сарын 8-14-нд болох уг тэмцээний өмнө Ичиро Оцука дасгалжуулагчаар удирдуулсан
Монголын Үндэсний шигшээ баг МХБХ-ны талбайд өдөр бүр бэлтгэл сургуулилтаа базааж
байгаа билээ.
Монголын шигшээ багийн тоглолтын хуваарийг хөл бөмбөгийн спорт сонирхогч, дэмжигч та бүхэнд толилуулж байна.
06.08-нд
Палестин - Монгол 17.00 цагаас
06.11-нд
Монгол - Филиппин 12.30 минутаас
06.14-нд Йемен - Монгол 17.00 цагаас тус тус тоглоно.