Олимпын боловсрол, сургалт сурталчилгаа хариуцсан комисс хуралдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны салбар комиссууд бүрэлдэхүүнээ баталж, хурлаа хийж, үйл ажиллагаагаа идэвхжүүлсээр байна.
Өнөөдөр Олимпын боловсрол, сургалт сурталчилгаа хариуцсан
комисс анхны хурлаа хийж 2022 онд хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг хэлэлцэн
батлав.
Тус комиссоос энэ онд Биеийн тамирын дээд сургуулиудад
Олимпын залуу судлаачдын нийгэмлэг байгуулах, алдарт тамирчдын оюутан,
сурагчидтай хийх уулзалтуудыг зохион байгуулах, эрдэм шинжилгээ, онол
практикийн бага хурал зохион байгуулах, олимпын зөвлөл, танхимуудын үлгэрчилсэн
дүрмийг боловсруулах, олимпын танхимуудын нэгдсэн судалгаа хийх зэрэг 10 ажил
хийхээр төлөвлөөд байна.