ДАШТ-д өрсөлдөх 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Европ тивийг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-09 20:01:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд “ФИБА 3х3” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр Европ тивийг зорив.


Бельги улсын Антверп хотноо 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн шилдэг багууд 2022 оны 6 дугаар сарын 21-26-нд ур чадвараа сорин өрсөлдөнө.


Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид ДАШТ-д оролцохын өмнө Серби, Франц улсуудад хамтарсан бэлтгэл сургуулилт хийж, тэмцээнүүдэд оролцох юм. Энержи Ресурс компани Үндэсний шигшээ багуудын албан ёсны түнш юм.


Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн:

1. Даваасамбуугийн Дэлгэрням (С)

2. Энхбатын Дөлгөөн

3. Ариунболдын Ананд

4. Онолбаатарын Энхбаатар

5. Ганцолмонгийн Ган-Эрдэнэ

6. Цогтын Отгонжаргал


Эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн:

1. Баатарын Болор-Эрдэнэ

2. Онолбаатарын Хулан

3. Мөнхсайханы Цэрэнлхам

4. Ганбатын Минжин

5. Бат-Эрдэний Ариунцэцэг

6. Энхтайваны Чимэддолгор


Дасгалжуулагчдын баг:

Ерөнхий дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Сүхбаатарын Тулга

Дасгалжуулагч Стив Сөр

Хөдөлгөөн засалч Баттулгын Тэлмэн

Team Delegate Өлзийбаярын Мөнхчулуун


Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны албан ёсны түнш:

Энержи Ресурс-Хөгжлийн Төлөө

М-Си-Эс Кока-Кола

Үндэсний шигшээ багуудын албан ёсны түнш:

Үндэсний агаарын тээвэрлэгч-МИАТ

TG SPORT-Тод Гялалз ХХК

Албан Ёсны Дамжуулагч- Unitel

Связанные новости