Шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан Хэнтий аймагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-06-10 11:42:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан 7 дугаар сарын 22-24-нд Хэнтий аймагт зохион байгуулахаар товлоод байгаа аж.


Мөн 7 дугаар сарын 29-31-нд Баруун бүсийн хурдан морины уралдаан Ховд аймагт, Төвийн бүсийн хурдан морины уралдаан нийслэлийн Налайх дүүрэгт тус тус болно.


Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь аймгийн баяр наадмыг 2022 оны 7 дугаар сарын 29-31-нд зохион байгуулна.


Хангайн бүсийн хурдан морины уралдааныг Хөвсгөл аймагт, говийн бүсийн хурдан морины уралдааныг Дундговь аймагт, зүүн бүсийн хурдан морины уралдааныг Сүхбаатар аймагт, зуны бүсийн хурдан морины уралдааныг Өвөрхангай, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь аймгийн тэгш ойн баяр наадамтай хамтатган зохион байгуулах юм байна.


Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймаг аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баяр наадмаа хамтатган тэмдэглэх хүсэлт ирүүлжээ. Мөн Дундговь, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож байна.

Связанные новости