“MICA open-IV” тэмцээний бүртгэл маргааш дуусна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголын олон улсын шатрын академи"-аас гадаад чансаа буюу “MICA open” ФИДЕ стандарт рейтинг тооцох цуврал тэмцээн зохион байгуулж байгаа билээ.
Энэ удаагийн “MICA open-IV”
тэмцээнийг энэ сарын 17-21-нд стандарт төрлөөр "Хос
мастер" шатрын академийн байранд зохион байгуулахаар товлоод Байгаа юм. Нээлттэй тэмцээн нь шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, стандарт төрлөөр олон
улын болон дотоодын реетинг тооцох, шатарчдын ур чадварыг дээшүүлэх зорилготой
юм байна.
Тус тэмцээний бүртгэл маргааш
/2022.06.16/ 15.00 цагт хаагдана.