“Улаанбаатар Их дуулга-2022” тэмцээний шагналын сан 153 000 евро

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-15 18:30:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо анх удаа “Парис-2024” зуны олимпын наадмын албан ёсны оноог олгож эхлэх “Улаанбаатар Их дуулга-2022” өндөр зэрэглэлийн тэмцээн болно.


Монгол Улс энэхүү тэмцээнийг нийслэл хотдоо хүлээн авч зохион байгуулж байгаа орны хувьд жин тус бүрд 4 тамирчин,    /эрэгтэй +100 кг, эмэгтэй -78 кг-д тус тус 3 жүдоч/ нийт 54 жүдоч оролцуулах эрх эдлэж байгаа юм. Ингээд уг тэмцээнд оролцох Монгол Улсын бүрэлдэхүүнийг танилцуулж байна.








“Улаанбаатар Их дуулга-2022” Гран при тэмцээн энэ сарын 24-26-нд болох бөгөөд шагналын сан нь 154 000 евро юм байна.


Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/ болон Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ноос зохион байгуулж буй уг тэмцээнийг ивээлдээ авч буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн тамгын газар, хамтран зохион байгуулагч Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар, Нийслэлийн ЗДТГ-т Монголын жүдочид, жүдо бөх сонирхогчид болон холбооноос талархал илэрхийлж байгаа юм. 

















Связанные новости