Нийслэлийн ширээний теннисчид ахмадын аваргаа шалгаруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын ширээний теннисчдийн 2022 оны ахмадын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18,19-нд Оч клубт болно.
Энэхүү тэмцээнд ур чадвараа сорин оролцох бүх тамирчинд нээлттэй бөгөөд хөдөө
орон нутгаас болон ОХУ-ын Улаан-Үд хотын ахмад тамирчид урилгаар оролцох
болжээ.
Нийслэлийн ахмад ширээний теннисчдийн аварга шалгаруулах тэмцээн нэг
бүрчилсэн эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлөөр
шилдгүүдийг тодруулах юм. Харин насны хувьд 40-49 нас, 50-59 нас, 60-69 нас,
70-аас дээш нас гэсэн ангиллаар болно.