Ази тивийн “U-17”, “U-23” насны АШТ-д оролцох багийн түрүүч Бишкек хотыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-16 15:18:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөхийн төрлүүдийн 2022 оны "U-17", "U-23" хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 19-26-нд Киргизийн нийслэл Бишкект болно.


Анх удаа тивийн аваргын тэмцээн хоёр насны ангилалд нэгэн зэрэг болох бөгөөд тус тэмцээнд оролцох Монголын багийн түрүүч өнөөдөр Бишкекийг зорив.


Манай улсаас өсвөр үе буюу “U-17” насны ангилалд хөвгүүдийн 45 кг-д А.Мөнхтөгс, 48 кг-д Д.Мөнхдөл, 51 кг-д Ж.Далайцэрэн, 55 кг-д Б.Одсүрэн, 61 кг-д А.Анх-Эрдэнэ, 65 кг-д М.Толуй, 71 кг-д Б.Ган-Эрдэнэ, 80 кг-д М.Мөнхчулуун, 92 кг-д А.Дэмүүл, 110 кг-д М.Рэнцэндаржаа, охидын 40 кг-д И.Намуун, 43 кг-д Б.Мөнгөнсолонго, 46 кг-д Б.Номин, 49 кг-д Г.Соёлмаа, 53 кг-д Б.Халиун, 57 кг-д Д.Энхдангина, 60 кг-д Л.Эрдэнэдолгор, 65 кг-д Э.Одгэрэл, 69 кг-д Э.Одзаяа, 73 кг-д Н.Баяржаргал нар хүч үзнэ.


Харин “U23” насны ангилалд эрэгтэйчүүдийн 57 кг жинд Э.Дөлөө, 61 кг-д Ш.Эрдэнэ-Очир, 65 кг-д Н.Ганбаяр, 70 кг-д Б.Баттулга, 74 кг-д М.Мөнхбат, 92 кг-д Б.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 50 кг-д М.Мөнхгэрэл, 55 кг-д Б.Отгонтуяа, 76 кг-д Б.Сарнай нар хүч эх орноо төлөөлөн оролцоно.


Монголын багийг ахалж МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр, дасгалжуулагчаар Л.Энхбаяр, Ш.Баянмөнх, Ж.Дандар, Б.Идэрсайхан, Ё.Батдархан, Э.Батмөнх, Г.Нямбаяр, М.Кажымукан, Д.Бямбасүрэн, шүүгчээр Б.Төмөрбаатар нар ажиллана.

Связанные новости