Хэвлэл мэдээлэл, цахим хөгжүүлэлт хариуцсан комисс анхны уулзалтаа хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-17 08:24:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ны салбар комиссууд өөр өөрийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа бөгөөд Хэвлэл мэдээлэл, дижитал хөгжүүлэлт хариуцсан комисс анхны чөлөөт уулзалтаа энэ сарын 16-нд хийлээ.


Уулзалтад комиссын дарга, МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, МҮОХ-ны зөвлөх А.Ундрал болон спортын сэтгүүлчид, тайлбарлагчдын төлөөлөл оролцов.


Уулзалтын үеэр МҮОХ-ны зөвлөх А.Ундрал ОУОХ-ны хэвлэл мэдээлэл, дижитал хөгжлийн ирээдүйн чиглэлийг танилцуулж, МҮОХ-ноос хэвлэл мэдээллийн салбарт хийх ажлынхаа төлөвлөгөөг танилцуулав.


МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр шинэ тутам хөгжиж буй спортын төрлүүд дээр тайлбарлагч бэлтгэх ажилд тус хорооноос ноос дэмжиж туслах боломжийн талаар санал солилцов.


Сэтгүүлчид энэ үеэр өөрсдийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярьж, гарц шийдлийг хамтдаа эрэлхийллээ. Мөн цаашид спортын сэтгүүлч, тайлбарлагчид, телевизийн удирдлагуудтай илүү өргөн хүрээнд уулзалт ярилцлага хийхээр тохиров.

Связанные новости