Исламабад-Чэнду чиглэлд ирэх сарын 6-наас нислэг үйлдэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН. /APP/. Пакистаны "Pakistan International Airlines" агаарын тээврийн компани ирэх долоодугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Исламабад-Чэнду хотын хооронд долоо хоног бүр нислэг үйлдэхээр болжээ.
БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газраас Исламабад-Сиань чиглэлээс гадна Исламабад-Чэнду чиглэлд нислэг үйлдэх албан ёсны зөвшөөрлийг олгосон гэж пүрэв гарагт мэдэгдсэн байна.
Пакистаны Гадаад хэргийн сайд Билавал Бхутто Зардари, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар өнгөрсөн сард Гуанжоу хотод уулзах үеэрээ хоёр улсын хооронд шууд нислэгийг сэргээхээр шийдвэрлэж, цар тахлын нөхцөл байдлыг харгалзан нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар санал нэгдсэн юм.
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar