Монгол триатлонч Б.Мөнгөнтуяа БНСУ-д мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-27 13:01:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын триатлонч Батгэрэлийн Мөнгөнтуяа нь 6 дугаар сарын 26-ны ням гарагт БНСУ-ын Чүнчонбүгт зохион байгуулсан 3 дахь удаагийн тэмцээний олимпын зайд 2 цаг 42 минут 05 секундын амжилтаар 30-34 насны ангилалд 2 дугаар байрт шалгарчээ.


Б.Мөнгөнтуяа хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер, цагдаагийн ахлах дэслэгч цолтой, “Бээжин 2008” олимпын наадамд оролцож байсан туршлагатай тамирчин юм. Тэрбээр триатлоны олон улсын Level 1 ангиллын дасгалжуулагчаар ажилладаг.





Связанные новости