“Милан - Кортина 2026” жэндерийн тэгш байдалд хамгийн ойртсон Өвлийн олимп болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хорооны ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, спорт холбоодоос ирсэн саналыг үндэслэн “Милан-Кортина 2026” өвлийн олимпын хөтөлбөрт 8 шинэ төрөл нэмэхээр болсныг МҮОХ-ноос мэдээллээ.
Эмэгтэй тамирчдын оролцоог дэмжихэд чиглэсэн энэхүү
өөрчлөлтийн үр дүнд өвлийн олимпод оролцогчдын 47 хувь нь эмэгтэйчүүд байхаар
болж байна. Энэ нь “Бээжин 2022” олимптой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн
үзүүлэлт юм. Ингэснээр “Милан-Кортина 2026” нь жэндерийн тэгш байдалд хамгийн их
ойртсон өвлийн олимп болж байна.
Олимпын хөтөлбөрт 8 шинэ төрөл нэмэгдсэн ч нийт
оролцогчдын тоо 2900-гаас хэтрэхгүй байх бодлогыг баримтлах аж. 2018 оны
олимпод 2922, 2022 оны олимпод 2871 тамирчин оролцож байв.
Миланы олимпын хөтөлбөрт бүл нэмсэн 8 төрлийг та бүхэнд танилцуулж
байна.
-Өвлийн олимпын шинэ спорт болох цанаар ууланд авирах
төрөл /эрэгтэй, эмэгтэй спринт, холимог буухиа/
-Фристайлын эрэгтэй, эмэгтэй дуал могул төрөл
-Чарганы эмэгтэй хос төрөл
-Трамплины эмэгтэйчүүдийн ларж хилл төрөл
-Скелетоны холимог багийн төрөл тус тус багтжээ